Нүүр Үнэ ханш “Goldman Sachs” банк “Rio Tinto”-ийн нэгж хувьцааны ханшийн бодит үнэлгээг 134.4...
Үнэ ханш

“Goldman Sachs” банк “Rio Tinto”-ийн нэгж хувьцааны ханшийн бодит үнэлгээг 134.4 австрали доллар болгов

G.Press 3 жилийн өмнө 141 үзэлт 0 сэтгэгдэл

"Rio Tinto" зэсийн гарцын төлөвөө нэмэгдүүлж, 650-710 мянган тонн болгоод байна.
“Goldman Sachs” банк “Rio Tinto” компанийн хувьцааны ханшийн бодит түвшнийг 134.4 австрали доллар болгож, гурван хувиар нэмэгдүүллээ. Одоогоор “Rio Tinto”-ийн хувьцааны ханш 120 гаруй австрали долларын түвшинд буюу “Goldman Sachs”-ийн тооцоолсон үнэлгээнээс доогуур түвшинд байна. 
“Rio Tinto” компани дээрх мэдээллийн өмнө 2023 оны зэсийн үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө нэмэгдүүлсэн юм. Өмнөх оны тооцооллоор 2023 онд 500-575 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэж үзэж байсан бол 650-710 мянган тонн олборлох болгож өсгөөд байна. “Оюу Толгой”-ийн гүний уурхайн төслийн ахицыг харвал хүдэр буулгуурын ажил эрчимжиж, 2023 оны эхний хагаст “Панел 0”-ийн тогтвортой үйлдвэрлэлийг эхлэх төлөвлөгөөнийхөө дагуу явахаар байна. Мөн “Панел 1”, “Панел 2”-ын судалгааны ажлыг 2023 оны эхний хагастаа багтаан дуусгах хэвээр байгаа юм.

Bloomberg TV Mongolia 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.