Улаанбаатар-1 өртөөний гол замын суман шилжүүлгийг дэвшилтэт технологиор төмөр бетон ялуу болгон сольж ашиглалтад хүлээн авах ёслолын арга хэмжээ боллоо. Ёслолд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн тэргүүтэй замын удирдлага, замчдын төлөөлөл оролцлоо. Энэ жил замын аж ахуйн хамт олон Улаанбаатар-1 өртөөнд долоон модон дүнзтэй хуучин суман шилжүүлгийг төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгээр хүчжүүлэн солих, Багахангай өртөөнд гурван төмөр бетон ялуутай Р65 маягийн суман шилжүүлгүүдийг шинээр угсарч тавих ажлуудыг гүйцэтгэж, зам шинэчлэлийн ажилд шинэ техник, технологи нэвтрүүлсэн юм.
Суман шилжүүлгийн модон дэрийг төмөр бетон ялуу болгон солих дэвшилтэт технологи нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг найдвартай хангаж, материалын эдэлгээний хугацааг уртасгах, ашиглалтын зардлыг бууруулах зэрэг олон давуу талтай юм.
Энэхүү ажлыг гүйцэтгэхэд идэвх зүтгэл гарган ажилласан зарим замчдыг нийгэмлэгийн шагналаар шагнасныг “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн гардуулж баяр хүргэв.
