Нүүр Гадаадын төмөр зам Гэрлэн хаалт гарц дээрх аюулгүй байдлыг сайжруулна
Гадаадын төмөр зам

Гэрлэн хаалт гарц дээрх аюулгүй байдлыг сайжруулна

G.Press 27 минутын өмнө 13 үзэлт 0 сэтгэгдэл

Уралын төмөр замын Зүтгүүрийн хөдлөх бүрэлдэхүүний статистикийн хэлтсийн ахлах инженер Алена Шевченко  "Шинэ холбоос, төслүүд" тэмцээнд оролцож, хагас шигшээд шалгарчээ.

Түүний санаачилсан төмөр замын гарц дээрх ослоос урьдчилан сэргийлэх хаалт ач холбогдлоо өгчээ. Алена Шевченко төмөр замчин төдийгүй автомашины хорхойтон аж. Тэрбээр хоёр талын болзошгүй ослын бүхий л  эрсдэлийг тооцоолж, асуудлыг шийдэхийн тулд XXI зууны орчин үеийн хөгжлийг ашиглахаар шийджээ.

Тухайлбал, мэдрэгч, галт тэрэг ойртож байгаа дохиог 30-40 секундын өмнө илрүүлнэ. Ингэснээр гарц дээрх зогсолтын шугамаас 50-100 метрийн өмнө лазер проектор агаарт цацагдсан усны бичил хэсгүүдийг ашиглан «ЗОГСОХ» тэмдэг бүхий  физик саадыг дүрсэлсэн маш тод, гурван хэмжээст дүрсийг бий болгох аж. Нөгөө тохиолдолд замын хоёр талд суурилуулсан хүчирхэг LED прожектороос мэдрэгч дохиололыг хүлээн авч  замын дээгүүр огтлолцсон гэрлийн цацрагийг тусгаснаар салхины шилний түвшинд "гэрлийн ханан" эффектийг бий болгох юм. Энэ нь гарцаас 300-400 метрийн зайнаас харагдах ажээ. Алена Шевченко, "Минй хийсэнтэй төстэй төсөл Хятадад хэрэгждэг, гэхдээ ялгаа нь Хятадынх төмөр замын гарц дээр биш, харин хурдны зам дээр байдаг. Энэ технологи нь аюулгүй байдлыг хангахад чухал нөлөөтэй. Явган хүний ​​гарцын өмнө голограммууд жолооч нарын анхаарлыг татдаг бөгөөд жолооч  жолоогоо барьж байхдаа унтахаас сэргийлж хурдны зам дээр гэрлийн хаалт суурилуулдаг. Энэ нь дугуйны доор хурц дуу чимээ гаргадаг бидний дуу чимээний тэмдэглэгээний нэгэн төрлийн аналог юм" хэмээн тайлбарлажээ.

Хагас шигшээгийн үзүүлэлтээрээ бид дизайныг нь улам сайжруулж, зардлын үр ашгаа дахин тооцоолсон. Гэрэлтсэн тулгуур нь голограмм суурилуулалтаас 1.4 дахин хямд, ажиллуулахад зургаа дахин хямд болохыг ч тогтоосон. Цаашилбал, голограмм суурилуулалт нь бороо, салхи, хүйтний нөлөөлөл гэхчлэн цаг агаарт мэдрэмтгий. Харин гэрлэн хаалт бол -50 хэмийн хэмд ч ажиллах боломжтой. 2.5 сая рублийн өртөгтэй уг суурилуулалт нь гарц бүрт учирч буй хохирлыг жилд 1.3 сая рублиэр бууруулж, хоёр жил гаруй хугацаанд зардлаа нөхөх боломжтой. Үүнтэй төстэй 100 төмөр замын байгууламжид  өргөжүүлэхэд л  70 сая рублийн хөрөнгө оруулалтын зардал гарч 130 сая рублийг хэмнэх боломжтой хэмээн тайлбарласан байна. 

Жич:  Голограмм (Hologram) гэдэг нь гэрлийн тусламжтайгаар биетийн 3 хэмжээст (3D) дүрсийг бодит мэт харагдуулан харуулах технологи юм.

Энгийнээр хэлбэл, зураг биш боловч зураг шиг харагддаг, харин өөр өөр өнцгөөс харахад биетэй мэт орон зайн мэдрэмж төрүүлдэг дүрслэл аж.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.