ОРОН НУТГИЙН ТӨМӨР ЗАМЧДЫГ БАТАЛГААТ, ЭРҮҮЛ ХҮНСЭЭР ХАНГАЖ, АЯ ТУХТАЙ, ЖИШИГ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА
“УБТЗ” ХНН олон улсын стандартад нийцсэн, ая тухтай дэлгүүрийг орон нутагт нээн ажиллуулж байна. Ингэснээр хотоос алслагдсан төмөр замчдыг баталгаат эрүүл хүнсээр хангах, тэдэнд Улаанбаатар хотын жишгээр чанартай үйлчилгээ үзүүлэх боломж бүрджээ. Үүнээс гадна, аймаг, сумын төвөөс алслагдсан өртөө, зөрлөгийн төмөр замчдад үйлчлэх дэлгүүрийг нээж, нийгмийн асуудалд нь онцгойлон анхаарч байна.
