Сэргээгдэх эрчим хүч, бохирдолгүй тээврийн хэрэгслийн технологийг хөгжүүлж, ашиглах нь хүний хүчин зүйлээс үүдэлтэй олон сөрөг нөлөөллөөс хамгаалахад тусална. Гэсэн хэдий ч эдгээр дэвшлийг хэрэгжүүлэхийн тулд дэлхий дахинд ховор металл ихээхэн шаардлагатай байна. Далайн салхин цахилгаан станц, цахилгаан автомашины мотор, мөн цахилгаан бараа үйлдвэрлэхэд 17 элементээс бүрдэх газрын ховор металл шаардлагатай. Дэлхийн дахинд эдгээр чухал материалын эрэлт хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Дэлхийн хамгийн том салхин турбин үйлдвэрлэгчдийн нэг болох “Siemens Gamesa” Австралийн “Arafura Rare Earths” компанитай ховор металл худалдан авах гэрээ байгуулсан байна. Компаниуд газрын ховор металлын байгалийн нөөцөөс ашиг хүртэж, эдгээр материалыг олборлох салбарт амжилтад хүрсэн Хятад улсаас хамааралтай байдлаа багасгахыг эрмэлзэж байгаа юм.
Газрын ховор элементийн шинжээч Дэвид Абрахам "Дэлхий даяараа ховор металлын эрэлд гараад байна. Энэ бол маш өртөг өндөртэй “тоглоом” гэжээ. Далайн салхин турбинуудад роторыг эргүүлэхэд тусалдаг соронзыг хийхэд ховор элемент хэрэгтэй. Засгийн газрууд тогтвортой эрчим хүчийг эрэлхийлж байгаа тул эдгээр материалын хэрэгцээ улам бүр нэмэгдсээр байна. Жишээлбэл, АНУ-д Байдены засаг захиргаа 2030 он гэхэд далайн эргээс 30 гигаватт салхины эрчим хүч үйлдвэрлэх зорилт тавьсан нь газрын ховор элементийн тогтмол нийлүүлэлт шаардлагатай болно. Ганцхан жишээнээс л харахад ховор элементийн төлөөх уралдаан үргэлжилж байгаа бөгөөд газрын ховор металлын нийлүүлэлтэд тусалж чадах ямар ч компани ойрын ирээдүйд тогтвортой эрчим хүчний тэргүүн эгнээнд байх болно.
Эх сурвалж: Cooldown
