Газрын тосны үнэ III сарын дунд үеийнхээс 26 гаруй хувиар өсөв. OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа нэг сая баррелиар танахаар шийдвэрлэсэнтэй зэрэгцээд газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоног дараалан өслөө. OPEC-ийн шийдвэрийг АНУ-ын Засгийн газар болон Сангийн сайд нь үр өгөөжгүй шийдвэр болсон гэж шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Ингэснээр аль хэдийн хумигдмал зах зээлд сорилт болно гэж үзэж байна. Мөн АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.7 сая баррель болж буурсан нь зах зээл улам хумигдах нөхцөл бүрдүүлж буйг шинжээчид анхааруулж байна. Газрын тосны үнэ гуравдугаар сарын дунд үеэс хойш 26 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. БНХАУ-д газрын тосны эрэлт нэмэгдэж, ам.долларын ханш суларч байгаатай зэрэгцээд газрын тосны үнэ эргэн сэргэж эхэлжээ.