ОХУ OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүдтэй газрын тосны экспортоо нэмж бууруулахад санал нэгдсэнийг ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Александр Новак мэдэгдлээ. Ирэх долоо хоногоос дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх аж.
ОХУ наймдугаар сард газрын тосны экспортоо өдрийн дүнгээр 500 мянган баррелиар бууруулах шийдвэр гаргаж байсан бол ийнхүү есдүгээр болон аравдугаар сард гарцаа нэмж танах төлөвтэй байна.
Газрын тосны үнийг дэмжихээр Саудын Араб, ОХУ зэрэг улс гарцаа тасралтгүй танаад байгаа юм. Тухайлбал, Саудын Араб аравдугаар сард хүртэл гарцаа нэг сая баррелиар бууруулах төлөвтэй байна.