Есдүгээр сарын эцсээс хойш газрын тосны үнэ 20 орчим хувиар унаад байв.  Сүүлийн таван жилд байгаагүйгээр олон хоног дараалан унаад байсан газрын тосны үнэ эргэн сэргэлээ. Тухайлбал: брент төрлийн газрын тосны жишиг үнэ сүүлийн долоон долоо хоногт уналттай байж, баррель нь 76 орчим ам.долларт тогтворжоод байна.

ОPEC-ийн Өргөтгөсөн бүлэг болон Саудын Араб, ОХУ зэрэг улс гарцаа өндөр дүнгээр танах шийдвэр гаргасан ч есдүгээр сарын эцсээс хойш газрын тосны үнэ 20 орчим хувиар унаад  байгаа юм. Харин БНХАУ-д газрын тосны эрэлт ирэх оноос саарах төлөвтэй байна гэж үзэж байна.

 

Харин нөгөө талд 2024 онд газрын тосны үнэ баррель нь 100 ам.доллар хүрч магадгүй Гэж “Standard Chartered”-ийн эдийн засагчид тооцоолжээ.

 

Эх сурвалж: bloomberg.mn