Нүүр Уул уурхай Газрын тосны үнэ 2 хувиар буурав
Уул уурхай

Газрын тосны үнэ 2 хувиар буурав

G.Press 2 жилийн өмнө 119 үзэлт 0 сэтгэгдэл

 

OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ 2 хувиар буурав

 

 

Бразил улс ирэх оноос OPEC-ийн Өргөтгөсөн бүлэгт шинээр элсэнэ

OPEC-ийн Өргөтгөсөн бүлэг гарцаа өдрийн нэг сая орчим баррелиар бууруулах шийдвэр гаргалаа. Энэхүү шийдвэрийн дараа WTI төрлийн газрын тосны үнэ хоёр гаруй хувиар унаж, баррель нь 75 ам.доллар болоод байна.

ОХУ, Арабын Нэгдсэн Эмират, Кувейт, Ирак зэрэг OPEC-ийн Өргөтгөсөн бүлгийн гишүүн орнууд цахим уулзалтын дараа гарцаа нэмж танана гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Үүнээс гадна Бразил улс ирэх оноос шинээр гишүүнээр элсэж байгааг мэдэгджээ. Тус улс энэ оны эхний гурван улиралд өдөрт дунджаар 1.8 сая баррель газрын тос  экспортолсон байна.

 

https://www.bloombergtv.mn/news/h131m4

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.