Брент төрлийн газрын тосны үнэ өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш анх удаа баррель нь 95 ам.доллар хүрлээ.
Газрын тосны үнэ ойрын хугацаанд 100 ам.долларын босгод хүрэх өндөр магадлалтай гэж “Chevron” компани онцолсон юм. Ингэснээр улс орнууд "зөөлөн газардах" алхамд аюул учруулна. Мөн тун удахгүй стагфляц үүсэх эрсдэлтэй гэж анхааруулж байна. Дэлхий даяар дизель түлшний эрэлт нэмэгддэг үе дөхөж байгаатай зэрэгцэн биет хөрөнгийн зах зээлд үнэ нь өсөж байна.
Харин “Saudi Aramco” компанийн хувьд сүүлийн 10 жилийн хугацаанд газрын тосны эрэлтийн төсөөллөө бууруулж ирсэн ч ирэх жилүүдэд газрын тосны эрэлт нэмэгдэнэ гэсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Тухайлбал: газрын тосны эрэлт 2030 он гэхэд өдрийн 110 сая баррель хүрч өснө гэж тус компани тооцоолжээ.
Сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд брент төрлийн газрын тосны үнэ 11 орчим хувиар өсөөд байгаа юм. Мөн энэ нь хэрэглээний үнийн өсөлтөд нөлөөснөөр дэлхийн тэргүүлэх Төв банкнуудад тодорхойгүй байдал үүсгэж болзошгүй байгааг шинжээчид анхааруулж байна.