Нүүр МТЗ Газар чөлөөлөлтийн ажлыг газар дээр нь шийдвэрлэлээ
МТЗ

Газар чөлөөлөлтийн ажлыг газар дээр нь шийдвэрлэлээ

G.Press 20 цагийн өмнө 22 үзэлт 0 сэтгэгдэл

“Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт” чиглэлийн төмөр замын трассын газар чөлөөлөлттэй холбоотойгоор Шувуун фабрикийн орчимд амьдарч буй дөрвөн өрхийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг газар дээр нь шийдвэрлэхээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллалаа. Нийслэлийн захиргаанаас газар чөлөөлөлтийн үнэлгээг гаргасантай холбогдуулан дээрх өрхүүдийн нөхөн олговор, мөнгөн төлбөрийг урьдчилан шийдвэрлэх боломж, санхүүжилтийн асуудлыг ийнхүү газар дээр нь тодорхойллоо. Эдгээр зардлыг Нийслэлийн 2027 оны төсвийн тодотголд тусгаж, “Монголын төмөр зам” ТӨХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.