Нүүр Таван толгой ТЗ “Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сард багта...
Таван толгой ТЗ

“Гашуунсухайт-Ганцмод” төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 4 дүгээр сард багтаан эхлүүлнэ

G.Press 2 жилийн өмнө 134 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор эхлүүлэхийг Ерөнхий сайдын 2024 оны 01 дугаар албан даалгаварт даалгасан.

Уг ажлын хүрээнд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Будбаяр, “Чайна Энержи групп” ХХК-ийн Дэд захирал Кан Фэнвэй, Хятадын Үндэсний төмөр замын газрын Дэд дарга Ан Лушень болон холбогдох албаны хүмүүс БНХАУ-ын Бээжин хотноо хуралдаж, Монгол, Хятадын “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг энэ оны 4 дүгээр сард багтаан эхлүүлэх ажлын явцын талаар ярилцлаа. Мөн хоёр улсын хилээр нэвтрэх хяналт, шалгалтыг хурдасгах, шинэ технологи шийдлийг нэвтрүүлэх ажлыг зураг төсөлд тусгаж ажиллах тал дээр санал солилцов.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.