Нүүр Уул уурхай Гашуунсухайт боомтоор 1176 автомашинаар 148 мянга 980 тонн нүүрс экспортлов
Уул уурхай

Гашуунсухайт боомтоор 1176 автомашинаар 148 мянга 980 тонн нүүрс экспортлов

G.Press 3 жилийн өмнө 105 үзэлт 0 сэтгэгдэл

 

 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын нүүрсний экспорт 259 мянган тонн давж, дээд түвшинд хүрснийг Засгийн газар мэдээллээ. Гашуунсухайт боомтоор 1176 автомашин буюу 148 мянга 980 тонн, Шивээхүрэн боомтоор 574 автомашин буюу 74267.8 тонн, 2273 автомашинаар дээрх хэмжээний нүүрс экспортолжээ. Дөрөвдүгээр сарын тавнаас эхлэн Гашуунсухайт боомт руу “Тавантолгой” компани төмөр замаар нүүрс тээвэрлэж эхлээд байгаа юм. Ингэснээр боомт руу нүүрс тээвэрлэх зардал автомашинаар тээвэрлэснээс 33-67 хувиар буурсан байна. Одоогоор Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замыг холбоогүй байгаагаас зөвхөн тээвэрлэх зорилгоор энэ төмөр замыг ашиглаж байна. Түүнчлэн БНХАУ-ын талаас Монголын коксжих нүүрс худалдан авах сонирхол буурч байгааг анхаарах шаардлагатай байгаа аж. Дөрөвдүгээр сарын 11-ний өдөр “Тавантолгой” компани 320 мянган тонн коксжих нүүрсийг дуудлага худалдаанд дөрөвдүгээр сарын 10-нд зарлагдсан өмнөх үнээс тонн нь 22.3 ам.доллароор бага үнээр буюу 152.9 ам.доллароор санал болгожээ. Хэдий тийм боловч дуудлага худалдаа амжилтгүй болсон байна. Үүнээс өмнө дөрөвдүгээр сарын долооны өдрийн дуудлага худалдаа амжилтгүй болсны дараа 10-ны өдөр үнийг нь бууруулж, дахин зарлаж байсан юм.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.