“Ган зам” сонин тэртээх 65 жилийн өмнө "Найрамдлын зам" нэртэйгээр анхны дугаараа эрхлэн гаргаж байжээ. Төмөр зам, цаашлаад тухайн нийгмийн түүхийг өгүүлэх мэдээ мэдээллээс бид Ганзам сонин болон сайтаараа уншигч танд цувралаар хүргэх болно. Сонины шарласан хуудаснаа төмөр замчдын бүтээн байгуулсан түүх уламжлал болоод зорьсон зорилготой танилцаж сонирхоно гэдэгт итгэлтэй байна.
Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуралдаан болов /1960.4.30 №30/
1960 оны 4 дүгээр сарын 26-нд УБТЗ- ын техникийн ордонд Зөвлөлт Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хуралдаан боллоо. Хуралдааныг нийгэмлэгийн дарга Дамдинжав нээв.
УБТЗ-ын 1960 оны үйлдвэр санхүүгийн үйл ажиллагааныхаа тухай нийгэмлэгийн ерөнхий ерөнхий хорооны дарга Дамдинжав, шалган байцаах комиссын дарга Д.М.Федулов нар илтгэл тавилаа.
Тус хуралдаан дээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн I орлогч дарга Д.Моломжамц, СССР-ээс БНМАУ-д суугаа худалдааны элчин Семагин, УБТЗ- ын дарга Г.П.Запорожцев, ашиглалтын албаны орлогч дарга Оюундэлэг, татах албаны орлогч дарга Жамъянсүрэн нарын зэрэг хүмүүс үг хэлэв.
Тус хурлаас УБТЗ-ын 1960 онд гүйцэтгэх үйлдвэр санхүүгийн төлөвлөгөөг батлав.