Үлгэрийн мэт тансаг галт тэргээр та зорчмоор байна уу. Домогт Orient-Express галт тэрэг энэ оны анхны аяллаа 5-р сарын 18-нд Будапешт хотоос эхлүүлэхээр болсон байна. Уг галт тэрэг нь:
Өөр өөр чамин тансаг хийцтэй 17 суудлын галт тэрэгтэй,
Тусгайлан үйлчлэх галт тэрэгний үйлчлэгчтэй
Оргилуун дарстай угтах үйлчилгээ,
Гурван багц Европ өдрийн хоолтой,
Амтат оройн хоол (дөрвөн багц),
Өрөөндөө (бүхээг) хүлээн авах Франц өглөөний цай,
Хээнцэр, тохилог, тухтай бүхээгт унтаж амрах гээд олон сайхан онцлогтой юм.
Дээд зэрэглэлийн үйлчилгээ үзүүлэх уг галт тэрэг Будапештээс 10:00 цагт хөдлөн Австри, Германы гайхалтай байгалийг туулан Францын нийслэлд маргааш өглөө нь 08:40 цагт очих ажээ. Уг үйлчилгээ гурван багцтай ба бүхээгээс хамааран 1 хүний төлбөр доорх үнэтэй байна:
Twin Cabin: £4,700 буюу 21,200,000₮
Cabin Suite: £10,600 буюу 47,800,000₮
Grand Suite: 5 одтой зочид буудалтай дүйх ба тоо хязгаартай тул тусгай захиалга өгөх.
Олон улс оронд тусгайлан зорчдог "Venice Simplon-Orient-Express" галт тэргээр зорчих нь амьдралдаа мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг хэмээн зорчиж байсан олон хүмүүс сэтгэгдлээ үлдээжээ.


