Тус боомтын ачаа тээвэр өмнөх онтой харьцуулахад бараг дөрвөн сарын өмнө ийнхүү зорилтот түвшинд хүрч байна.

БНХАУ-Монголыг холбосон хамгийн том хилийн боомт болох Ганцмод боомтоор өдөрт нэвтрүүлэх ачаа эргэлтийн хэмжээ рекорд дээд түвшинд хүрсэнийг тус боомтын захиргаа мэдээллээ.

2022 онд тус боомтоор нийт 19 сая гаруй тонн бараа бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оноос хоёр дахин их үзүүлэлт болж байсан юм. Тэгвэл пүрэв гарагийн байдлаар тус боомтоор өдөрт нэвтрэх ачаа тээврийн хэмжээ 170 мянган тонныг даваад байна.

2023 он гарснаас хойш Ганцмод боомтоор нийт 15 сая тонн гаруй ачаа тээвэр нэвтрүүлсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 200 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байна. Гаалийн бүрдүүлэлтийг илүү ухаалаг, оновчтой болгосон нь үүнд гол нөлөө үзүүлснийг боомтын захиргаанаас онцолсон байна.

Өвөр Монголын Өөртөө засах орны нутагт орших Ганцмод боомт нь Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын чухал зангилаа болдог. Тус боомтын ачаа тээвэр өмнөх онтой харьцуулахад бараг дөрвөн сарын өмнө ийнхүү зорилтот түвшинд хүрснээр ийнхүү энэ амжилтад хүрсэн бүс нутгийн анхны авто замын боомт болж байна.