Галт тэрэгний дуут дохио алсад цуурайтаж, төмөр замын ган цариг хязгааргүй үргэлжлэх тэр агшинд аюулгүй байдлын баталгаа болсон нэгэн хүн чимээгүйхэн үүргээ гүйцэтгэж байдаг. Түүнийг Балдандоржийн Батмөнх гэдэг. Түүний сонсох, харах, үнэрлэх мэдрэхүй нь галт тэрэгний найдвартай хөдөлгөөний баталгаа болдог. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин айлын хүү цэргийн албаа хааж ирээд амьдралынхаа замналыг эрэлхийлж явахдаа төмөр замчин мэргэжлээр суралцуулах бүртгэлийн зар сонссон нь түүний хувь заяаг шийдсэн мөч байв. Тэрбээр, эргэлзэлгүйгээр вагон үзэгч, засварчны ангийг сонгон суралцаж, 2011 онд Сайншанд ГАН ЗАМЫН МА ГАН ЗАМЫН МАНААНД ЗОГСОХ Б.Батмөнх дахь Төмөр замын МСҮТ ийг амжилттай төгсжээ. Төмөр замд ажилд орохын тулд бүтэн жил хүлээж, 2013 онд Замын Үүд Техник үйлгээний газарт вагон үзэгч, засварчнаар ажлын гараагаа эхлүүлжээ. Тэр цагаас хойш төмөр замын аюулгүй байдлыг сахин хамгаалах ү ү р г и й г биелүүлж, өдгөө 14 дэх жилдээ тасралтгүй ажиллаж байна. Энэ хугацаанд вагон засварчин, техникийн агент, V зэрэгтэй вагон үзэгчээр ажиллаж, 2026 оноос ээлжийн ахлах вагон үзэгчийн албыг хаших болсон нь түүний ур чадвар, хөдөлмөрийн үр шимийн бодит илэрхийлэл юм. Түүний ажил галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах өндөр хариуцлагыг өдөр бүр шаарддаг. Эрээнээс ирэх ачааны вагонд гэмтэл гарах тохиолдол бий. Ийм үед техникийн агентууд шалгалт хийж, төлбөрийн акт үйлдэн хүлээн авдаг байв. Б.Батмөнх Замын-Үүд-1 өртөөнд дээр вагонуудыг шалган, гэмтэл илэрсэн тохиолдолд акт үйлдэж, эрсдэлийг урьдчилан сэргийлэх зэргээр техникийн агентийн ажлаа сайн гүйцэтгэж байсан. Б.Батмөнхийн туршлага, анхаарал болгоомжийн ачаар вагоны гүүшингийн гэмтэл, нуман дээд дамнуургын цав зэрэг олон далд эвдрэл удаа дараа илэрч, ноцтой ослоос сэргийлж байжээ. Эдгээр гавьяаг нь үнэлж 2022 онд “Онц хөдөлгөөнчин” тэмдгээр шагнаж, мөн байгууллагын аваргаар хоёр удаа шалгарчээ. Ажил хөдөлмөрийнхөө зэрэгцээ Батмөнх гэр бүлийн халуун дулаан түшиг болж явна. Түүний гэргий Э.Сайхантуяа хувиараа бизнес эрхэлдэг бөгөөд тэд гурван хүүхдийн эцэг эх болжээ. Замын-Үүд дэх Техник үйлчилгээний газарт 80 гаруй вагон үзэгч ажилладаг. Нэг ээлжинд 16-17 хүн, дөрвөн ээлжээр тасралтгүй үүрэг гүйцэтгэнэ. Б.Батмөнх өглөө буугаад 48 цаг амарч, өдрийн гараагаар ажилласан бол 24 цагийн дараа шөнийн ээлжинд гарч, үүргээ биелүүлээд амарна. Түүний ажлын цаг зав хязгаарлагдмал ч мэргэжлээ дээшлүүлэхээр эчнээгээр суралцах хүсэл эрмэлзэл бий. Вагон үзэгчийн ажил нь мэдрэмж, туршлага, нарийн ухааны нэгдэл гэлтэй. Гэмтэлтэй вагоны чимээ өөр сонсогдоно. Гүүшинг алхаар цохиход доторх эд анги суларсан, боолт тасарч унасан бол хоёрлосон авиа гарна. Энэ бол туршлагатай үзэгчийн л ялгаж таних дохио. Ан цавыг нүдээр шалгаж, заримдаа үнэрлэж ч илрүүлнэ. Гүүшин халсан үед будаг үнэртэж, тос хэт халсан бол шатсан үнэр мэдрэгдэнэ. Вагоны тоормоз бариатай явснаас хос дугуй халж, колодок шатсан үнэр үнэртэх нь ч бий. Ийн харах, сонсох, үнэрлэх гурван мэдрэхүйгээрээ тэр аюулыг урьдчилан илрүүлдэг. Шөнийн ээлжинд ажиллахад ч түүний анхаарал сулардаггүй. Вагоны ан цавыг гэрэл тусган шалгахад өдрийнхөөс илүү тод харагддаг. Тиймээс шөнийн үзлэг илүү нарийн, нягт болдог гэсэн. Тэрбээр ачилтын үзлэг, техникийн бүрэн үзлэг, хяналтын үзлэг, тоормозны туршилтын үзлэг зэрэг бүхий л шалгалтыг технологийн хугацаанд нь хийж, хүмүүсээ зөв хуваарилан ажиллуулдаг. Вагоныг угтах, үдэх, дамжуулах бүрд зайлшгүй үзлэг хийгдэнэ. Энэ нь галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах амин чухал ажил юм. Б.Батмөнх үндэсний өв соёлоо эрхэмлэдэг аж. Шагай харвах дуртай тэрээр ур чадвараа улам сайжруулан тэмцээн, наадамд оролцдог болжээ. Аймаг, сумандаа багаараа удаа дараа тэргүүн байр эзэлж, албаны болон “Замын аварга” цол хүртсэн амжилттай. Мөн 100 буудалт даам тоглох дуртай нь түүний тэвчээр, стратегич сэтгэлгээг илтгэнэ. Б.Батмөнх түүхт 70 жилийн ойн баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглэж өнгөрүүлсэн Г.Эрдэнэбаатар даргатай Замын-Үүд Техник үйлчилгээний газрын хамт олондоо цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүссэн билээ.
П.Түмэндэмбэрэл
