Монголын төмөр замчид, тээвэрчдийн төв хэвлэл “Ган зам” сонины түүхт 65 жилийн ойг тохиолдуулан манай сониныг хэдэн үеэрээ захиалан уншиж, гэгээн түүхийг хамтдаа бүтээсэн үe үеийн төмөр замчид, тээвэрчид , эрхэм дотно уншигчид тa бүхэндээ ойн баярын халуун мэндийг редакцийн хаа нэрийн өмнөөс болон хувиасаа дэвшүүлье .Эрхэм хүндэт уншигчид тa бидний хамтдаа бүтээсэн 65 жилийн түүх бол соён гэгээрүүлсэн , хөгжил дэвшилд уриалсан , хөдөлмөр бүтээлийн үр шимийг алдаршуулсан бахархсан, олон улсын тавцанд алдар нэрээ дуурсгасан он жилүүд байлаа. Энэхүү 65 жилийн үйл явдлыг үгийн үнэн  үзгийн хурцаар шигтгэн “дархалсан” шаргал хуудсанд Монгол -Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн хөгжил дэвшлийн түүх, хөдөлмөрийн алдар цуутнуудтайгаа хамт баринтаглагдан он жилүүдийг мөнхөлж иржээ. Тус сонин өнөөдөр Монгол Улс дахь салбар , орон нутгийн хэвлэлүүдээс хамгийн олон жил тогтвортой хэвлэгдэж , нийтлэлийн бодлого , чанар чансаа , өнгө дизайн, захиалагчдын тоогоороо үргэлж тэргүүлж байдгийг мэргэжлийн байгууллага , сэтгүүл зүй судлаачид ямагт өндөр үнэлдэг . Энэ бүхэн нь УБТ3-ын захиргаа, Замын үе үеийн удирдлага , манай сонины уншигч, захиалаг чaui маань халуун дэмжлэг, сэтгэл , зүтгэлийн үр дүн билээ. Эрхэм уншигч, захиалагч иa та бүхний минь ажил хөдөлмөр, амжилт бүтээл галын дөл мэт өөд өөдөө дүрэлзэн бадарч байх болтугай .

“ГАН ЗАМ ПРЕСС” ТӨВИЙН ДАРГА,

“ГАН ЗАМ” СОНИНЫ ЕРӨНХИЙ ЭРХЛЭГЧ

Ө.БАТЗОРИГ