Замын захиргаа, УБТЗ-ын Улаан загалмайн хороо хамтарсан “Гамшгийн бэлэн байдал-хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг Баянбуурал амралтад зохион байгууллаа. Сургалтад Замын урд хэсгийн зангилаад, байгууллага, аж ахуйн нэгжийн дарга, удирдлагууд оролцов. Энэ үеэр УЗХ-ны дарга Т.Цэндмаа “Бид ковидын өмнө энэ сургалтыг Замын хойд хэсгийн аж ахуйн нэгжийн дарга нарт хийж байсан. Сургалтаар гамшгийн бэлэн байдлын чиглэлээр мэдлэг мэдээлэл өгдөг. Мөн удирдагч хүний манлайлал, багаар ажиллах чадвар”сэдвээр сургагч багш хичээл ордог” хэмээгээд бүгдэд нь амжилт хүссэн юм. Улмаар УБТЗ-ын Гамшгаас хамгаалах штабын нарийн бичгийн дарга, Тээврийн хяналтын албаны Гал, харуул хамгаалалт хариуцсан байцаагч Б.Гансүх “Гамшгийн бэлэн байдал-хариу арга хэмжээ”, МУБИС-ын Багшхөгжлийнсургалтсудалгаанытөвийн сэтгэлзүйч А. Баярхүү “Удирдлагын манлайлал”сэдвийн хүрээнд сургалт орлоо. Сургалтын дараа 2022 онд анхан шатны хороодоо тэргүүлж ажилласан Сайншанд зангилаа болонурд бүсийн тэргүүний идэвхтнээр шалгарсан Чойр зангилааны идэвхтэн Д.Эрдэнэ-Оюу нарыг шагнаж урамшуулав.