Нүүр УБТЗ ХНН Галт тэрэгний тоо өсөж зурмагийн тасалдлыг бууруулав
УБТЗ ХНН

Галт тэрэгний тоо өсөж зурмагийн тасалдлыг бууруулав

G.Press 7 сарын өмнө 112 үзэлт 0 сэтгэгдэл

 

Есдүгээр сарын зурмагийн дүнг хэлэлцэх цахим хурал энэ сарын 10-ны Баасан гарагт боллоо.

Өнгөрсөн сард зорчигчийн галт тэрэгний явуулалтаар зурмагийн тасалдал гараагүй, харин өнгөрүүлэлтээр зургаан тасалдал бүртгэгдсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад зорчигчийн галт тэрэгний явуулалтын зурмагийн тасалдал гурван нэгжээр буурч, биелэлт 0.6 хувиар, өнгөрүүлэлтээр тасалдал хоёр нэгжээр буурч, биелэлт 0.2 хувиар тус тус сайжирсан үзүүлэлт аж.

Мөн тухайн сард ачааны галт тэрэгний явуулалтаар 32, өнгөрүүлэлтээр 77 зурмагийн тасалдал бүртгэгдсэн байна. Үүнийг өмнөх оны есдүгээр сартай харьцуулбал явуулалтын зурмагийн тасалдал найман нэгжээр буурч, биелэлт нь 0.2 хувиар,  өнгөрүүлэлтийн зурмагийн тасалдал зургаан нэгжээр буурч, биелэлт 0.3 хувиар тус тус сайжирсан байна. Дүнгийн хурлын үеэр мэргэжилтнүүд өнгөрсөн оны есдүгээр сартай харьцуулахад ачааны явуулсан галт тэрэг 310 нэгжээр, өнгөрүүлсэн галт тэрэг 353 нэгжээр тус тус өссөн хэдий ч зурмагийн тасалдлыг төмөр замчид ийнхүү бууруулж ажилласныг онцолсон юм. Тодруулбал, 2024 оны эхний есөн сард 1306 удаагийн зурмагийн тасалдал бүртгэгдсэн бол энэ оны эхний есөн сард 1070 тасалдал гарч, зурмагийн тасалдлыг 236 нэгжээр бууруулжээ.

 

Б.Гүнж

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.