Нүүр УБТЗ ХНН Галт тэрэгний тасалбарыг цахимаар захиалахад илүү хялбар, хурдан болсон
УБТЗ ХНН

Галт тэрэгний тасалбарыг цахимаар захиалахад илүү хялбар, хурдан болсон

G.Press 2 сарын өмнө 169 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН галт тэрэгний тасалбар захиалгын “Eticket” application-ээ шинэчиллээ. Ингэснээр зорчигчид тасалбар захиалах, төлбөр төлөх, суудал сонгох, аяллын мэдээллээ хянах үйлчилгээ илүү хялбар, хурдан шуурхай, аюулгүй болсноос гадна системийн хурд сайжирч, сүүлийн үеийн iOS болон Android төхөөрөмж дээр илүү нийцтэй, тогтвортой ажиллах боломжийг бүрдүүллээ.

Мөн аппликейшны харагдах байдал бүрэн шинэчлэгдэж, цэс болон товчлуурууд илүү ойлгомжтой, сул суудлыг ялгаж харахад хялбар болгожээ.

Өмнө нь тасалбар захиалахад зөвхөн и-мэйл хаягаар нэвтэрдэг байсан бол одоо имэйл болон гар утасны дугаараа оруулан тасалбар захиалах боломжтой.  Түүнчлэн, тасалбар захиалгын системд доод, дээд местийг андуурахаас сэргийлж, ялгаатай байдлаар тэмдэглэж өгснөөс гадна, зорчигч зорчих өдрөө солих, төлбөрөө төлөх хэсэг илүү хялбар, ойлгомжтой болсон.

Тасалбар захиалгын аппликэйшний энэ удаагийн шинэчлэл нь мэдээллийн аюулгүй байдал, системийн найдвартай ажиллагааг шинэ түвшинд хүргэснээрээ өмнөх хувилбараас илүү болжээ.

Өнөөдрийн байдлаар нийт галт тэрэгний тасалбар худалдаалалтын 69 хувийг цахимаар худалдаж авч байна. Зорчигчид галт тэрэгний тасалбар захиалгын “Eticket” application-ийг ашиглах нь улам бүр нэмэгдэж байгааг дээрх үзүүлэлт өсөж байгаагаас харж болно. 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.