Токиод зам тээврийн галт тэрэгний тог тасалдаж, дэлхийн хамгийн ачаалал ихтэй буудлуудын болох гол хоёр шугамд хүмүүсийн бөөгнөрөл үүслээ. Өнөө өглөө /2026.01.16/ ачаалалтай хөдөлгөөнд хэдэн мянган хүн саатаад байна.
East Japan railway (9020.T)-н галт тэрэгнүүд, Yamanote ба Keihin-Tohoku шугамууд бүх чиглэлд зогссон бөгөөд үйл ажиллагааг дахин эхлүүлэх цагийн хуваарь гараагүй гэж төмөр замын байгууллага мэдэгдэв.
NHK олон нийтийн телевизийн мэдээлснээр, Тамачи буудлын ойролцоо обуд хооронд гал гарсныг мэдээлжээ. Гал нь замын хэсэгт байх трансформатороос гарч ойролцоогоор 30 минутын дараа унтраасан гэж NHK мэдээлэв.
NTV сувгаар үзүүлсэн дүрс бичлэг дээр зорчигчид буудлуудын хооронд гацсан Keihin-Tohoku галт тэрэгнээс яаран бууж, гал сөнөөгчид ба төмөр замын ажилтнууд дэмжин тусламж үзүүлж байгааг дамжуулжээ. Яманотэ шугамаар Шинжүкү зэрэг буудлуудаар дамжин өдөрт ойролцоогоор 3.5 сая зорчигч үйлчлүүлдэг ажээ. Кэйхин-Тохоку шугам нь Токио, Ёкохама зэрэг гол төвүүдэд үйлчилдэг аж.
