Нүүр УБТЗ ХНН Галт тэрэг солилцоо буурав
УБТЗ ХНН

Галт тэрэг солилцоо буурав

G.Press 4 сарын өмнө 180 үзэлт 1 сэтгэгдэл

 

           

Замын даргын нэгдсэн хурлыг Замын нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков удирдлаа. Тайлант долоо хоногт нэг гологдол гарсан байна. Тодруулбал, энэ сарын 23-ны 22.10 цагт Хоолт зөрлөгт 2652 дугаар галт тэрэгний 2ТЭ116УМ-024Б түлхэгч зүтгүүр дөрөвдүгээр мухар замаас гуравдугаар зам руу орох үед сум зүсжээ.

 Дутагдлын хувьд Зүтгүүрийн аж ахуйн албанд зүтгүүр эвдэрч тусламж авсан, кожукны боолт тасарч унжиж явснаас гармын доод оврын хаалт хугалсан зэрэг 10, Дохиолол холбооны албанд нэг, бусдаар дөрөв, нийт 15 дутагдал бүртгэгдсэн байна. Өнгөрсөн онын мөн үетэй харьцуулбал гологдол хоёроор, дутагдал 11-ээр өссөнийг Тээврийн хяналтын албаны дарга Д.Батдорж онцлов.   

Тээврийн хувьд энэ сарын 22-ныг дуустал 2137.4 мянган тонн ачаа тээвэрлэж, 101.7 хувиар биелүүлжээ. Мөн хугацаанд 1545.4 мянган тонн ачаа ачиж, 100.3 хувиар төлөвлөгөөг биелүүлэв. Тайлант долоо хоногт 5745 вагон буюу хоногт дунджаар 70 вагон дутуу буулгажээ.

Орон нутгийн 239100, транзит 85400, экспорт 241100, импорт 68400 тонн буюу нийт 634000 тонн ачаа тээвэрлэсэн байна.

“Багануур” ХК 301 вагон дутуу буюу 5111, “Шивээ-Овоо” ХК 259 вагон дутуу 2953, “Шарын гол” ХК 266 вагон дутуу 1585 вагон ачжээ. Харин “Эрдэнэт” үйлдвэр 26 вагон илүү буюу 584 вагон ачсан байна. 

Тээврийн чанарын үзүүлэлтээр хэсгийн хурдыг тайлант долоо хоногт төлөвлөгөөнөөс 1.19 км-цагаар өсгөсөн буюу 40.19 км/цагаар биелүүлэв. Зурмагийн тасалдлаас шалтгаалсан 28 галт тэрэг 2046 минут зогссон байна. Галт тэрэгний дундаж жин 3193.64 бохир тонн/км болж төлөвлөгөөнөөс 56.36 тонноор буурав. Энэ нь Замын даргын А/439 тоот тушаалын дагуу агаарын хэм -30-аас доош байгаа тохиолдолд ачааны галт тэрэгний жингийн нормыг үндсэн өртөөдөөс 10 хувиар бууруулж аялуулахтай холбоотой аж. Нийт 72 галт тэрэгний жинг бууруулж аялуулжээ. Зүтгүүрийн бүтээмж 1407.32 мянган бохир тонн/км бол өмнөх долоо хоногоос 92.37 тонноор буурсан байна. Энэ нь ачаа явуулалт болон өнгөрүүлэлтээр зүтгүүрийн эвдрэл гэмтлээс шалтгаалсан зурмагийн тасалдлаар нийт 43 галт тэрэг 2946 минут зогссонтой холбоотой гэв.

Галт тэрэг солилцоо Замын-Үүд-Эрээний өргөн царигаар тайлант долоо хоногт 104 галт тэрэг /669.8 вагон/ хүлээн авч, 104 галт тэрэг /669.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 14.8 галт тэрэг болж буурчээ.

Нарийн царигаар 50 галт тэрэг /376.4 вагон/ хүлээн авч, 49 галт тэрэг /364.8 вагон/ хүлээлгэн өгснөөр хоногийн дундаж солилцоо 7.1 галт тэрэг болов.

Сүхбаатар-Наушкиар 36 галт тэрэг /249 вагон/ хүлээн авч, 47 галт тэрэг /326 вагон/ хүлээлгэн өгч, хоногт дунджаар 5.1-6.7 галт тэрэг солилцсон байна.

Чингэлгийн 56 галт тэрэг аялсан нь өмнөх долоо хоногоос 20-оор дутуу, оны эхнээс нийт 218 галт тэрэг аялсан нь өмнөх оны мөн үеэс 64 галт тэргээр илүү байна. Замын-Үүд Шилжүүлэн ачих анги транзитын 2117, импортын 504 чингэлэг шилжүүлэн ачжээ. Эрээн өртөөнд хүлээлгэн өгөх транзит 283 чингэлэг, 1916 вагон ачаа байна.

БНХАУ-аас 112 галт тэрэг буюу 5443 вагон 256627.755 тонн нүүрс татаж авсан байна. Мөн Цогтцэций өртөөнөөс 66 галт тэрэг 1450 вагон 98796.66 тонн мидлинг хүлээн авчээ.

“Эрдэнэт” ТӨҮГ-тай хийсэн гэрээний дагуу 150 хагас вагон хүлээн авч зэс болон ТЭЦ-үүдийн нүүрсний тээвэрт ашиглаж байгаа аж. Үлдсэн 150 вагоныг мөн энэ долоо хоногт хүлээж авахаар болжээ. Цагаан сар ойртож буйтай холбоотой урд хөршөөс импортын ачааны урсгал нэмэгдэхээр байна. Тиймээс Замын-Үүд Шилжүүлэн ачих ангид ачааны бөөгнөрөл үүсгэхгүй байх, ачааны вагон хүрэлцэхгүй учир энэ талд анхаарч ажиллах үүргийг Замын Тээвэрлэлт хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Д.Амарбаясгалан Тээвэр зохион байгуулалтын албаны даргад өглөө.

 

М.Наранболд

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

1 сэтгэгдэл байна.

Зочин 4 сарын өмнө
Тос нь царцдаг