Нүүр Гадаадын төмөр зам Эхний улиралд 125 мянга гаруй чингэлэг тээвэрлэжээ
Гадаадын төмөр зам

Эхний улиралд 125 мянга гаруй чингэлэг тээвэрлэжээ

G.Press 3 жилийн өмнө 129 үзэлт 0 сэтгэгдэл

 

Энэ оны 1-3 дугаар сард Зүүн Сибирийн төмөр замаар бүх төрлийн тээвэрлэлтээр 125.8 мянган чингэлэг тээвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс гурван хувиар бага байна. Бүх төрлийн тээвэрлэлтэд ачсан чингэлгийн тоо 104.7 мянга (1.39 сая тонн ачаа тээвэрлэсэн, -8.8 хувь) давжээ. Тухайлбал, Зүүн төмөр замаар модон ачаа 24.7 мянган чингэлэг тээвэрлэсэн нь өмнөх оны түвшнээс дөрөвний нэгээр бага байна. Харин цаас 21.6 мянга (-7.9 хувиар), техник хангамж 9.7 мянга (дөрөвний нэгээр илүү) тээвэрлэжээ. Мөн аж үйлдвэрийн өргөн хэрэглээний бараа 8.6 мянга (гуравны нэгээр бага), автомашин ба эд ангиуд 7.7 мянга (1.7 дахин өссөн), химийн бодис, сод 6.8 мянга (-6.8 хувь), өнгөт металл 5.7 мянга (+4.3), машин, машины хэрэгсэл, хөдөлгүүр 5.2 мянга (-3.2, бусад болон бүлгийн ачаа 4.4 мянга (1.4 дахин өссөн), нүүрс 2.8 мянга (3 дахин өссөн), үр тариа 2.6 мянган чингэлэг (5.2 дахин өссөн) тээвэрлэсэн байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.