Нүүр УБТЗ ХНН Эхний цонхонд 978 погон метр зам шинэчиллээ
УБТЗ ХНН

Эхний цонхонд 978 погон метр зам шинэчиллээ

G.Press 1 жилийн өмнө 97 үзэлт 0 сэтгэгдэл

 

ХНН УБТЗ-ын энэ оны төлөвлөгөөт зам шинэчлэлт (замын их засвар)-ийн ажил тавдугаар сарын 12-ны Даваа гарагт Олон-Овоо өртөөний гол замын 718 дугаар км-ээс эхэллээ. Энэ жил Олон-Овоо-Айраг хоорондын зам, мөн Багахангай өртөөний замд буюу  нийт 34 км гол замд зам шинэчлэлтийн ажил хийхээр төлөвлөж ийнхүү засварын ажлыг эхлүүллээ.

ЗЗМС-ын орлогч дарга З.Баттулгаас зарим зүйлийг тодруулахад “Бид энэ жилийн зам шинэчлэлийн ажлыг нийт 18 цонхонд багтаан хийхээр төлөвлөсөн. Эхний цонхонд 978 погон метр замыг шинэчиллээ. Материалын тасалдал гарахгүй бол бид долдугаар сарын 18-нд сүүлийн цонхыг авч, 19-нд нь технологийн цонх авснаар төлөвлөгөөт ажлаа бүрэн дуусгана” хэмээв.

Эхний цонхны ажилд УБТЗ-ын Зам засварын машинт станц, Замын III анги, Замын ангиудын томилолтын замчдаас бүрдсэн бригад, Замын хүнд машин механизмын механизаторууд, ажил удирдагч нар, инженер техникийн ажилтнууд гээд нийт 300 гаруй хүн, 10-аад төрлийн машин механизмтай ажиллаж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.