Аравдугаар сарын эхээр еврогийн ам.доллартой харьцах ханш 1.05 нэгж хүрээд байв

Еврогийн ам.доллартой харьцах ханш наймдугаар сараас хойш анх удаа 1.10 нэгж хүрч, чангарлаа. Мягмар гарагт еврогийн ханш 0.5 хувиар өссөнөөр сүүлийн дөрвөн өдөр дараалан өсөлттэй байна.

Арилжаалагчид Холбооны Нөөцийн банкны мөнгөний хатуу бодлогын мөчлөг дууссан гэсэн хүлээлттэй байгаа энэ үед “Bloomberg Dollar Index” сарын дүнгээрээ сүүлийн нэг жилийн хугацаанд байгаагүй өндөр дүнгээр суларчээ.

Аравдугаар сарын эхээр еврогийн ам.доллартой харьцах ханш 1.05 нэгж хүрсэн ч эргэн таван хувиар чангарсан юм.

 

“Ам.долларын ханш үргэлжлэн суларна гэж таамаглахад эрт байна. Еврогийн ханш сүүлийн үеийн өсөлтөө хадгалж үлдэхэд эмзэг хэвээр байна" гэж “ING Bank”, “JPMorgan” болон “Societe Generale”-ийн шинжээчид анхааруулж байна.