Еврогийн ханш 2023 он гарсаар 3.4 хувиар өсөөд байна
АНУ-ын Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ бууруулна гэсэн дохио зах зээлд өгснөөр еврогийн ам.доллартой харьцах ханш сүүлийн таван сарын дээд түвшинд хүрч чангарлаа.
Лхагва гарагт еврогийн спот ханш 0.3 хувиар өсөж, 1.1 нэгж хүрсэн нь “Их 10”-ын бүлгийн валютууд дундаас хамгийн өндөр өсөлтүүдийн нэг болов.
Еврогийн ханш энэ он гарсаар 3.4 хувиар өсөөд байгаа юм. Өсөх хөдөлгөөний дийлэнх нь Холбооны Нөөцийн банкны сүүлийн мэдэгдлээс хойших сүүлийн долоо хоногт ажиглагдсан байна.
Түүнчлэн ХБНГУ-ын Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж нэг жилийн доод түвшин рүү буураад байгаа аж. Евро бүсийн эдийн засгийн өсөлт саарч, инфляцын түвшин буурсан зэрэг нь Европын Төв банк өндөр бодлогын хүүгээ удаан барихгүй гэсэн дохио зах зээлд өгч байна.