Инфляцын эрсдэл үргэлжилж буй ч Евро бүсийн эдийн засаг 2023 оны эхний улиралд өсөлт үзүүлж, эдийн засгийн уналтаас сэргийлж чадлаа.
20 улсаас бүрдэх Евро бүсийн эдийн засаг оны эхний улиралд 0.1 хувиар өссөн нь “Bloomberg”-ийн судалгаанд оролцсон шинжээчдийн дундаж таамаг болох 0.2 хувиас бага байв.
Өнгөрсөн оны сүүлийн саруудтай харьцуулахад Франц, Италид нөхцөл байдал сайжирч, эдийн засаг нь өссөн бол Италийн өсөлтийн эрч нэмэгдэж байна. Харин Герман улсын хувьд эдийн засаг нь өсөлт, уналтгүй, тогтмол байжээ. Инфляцын хувьд таагүй дүр зурагтай байна.
Франц, Испани улсад инфляц улам эрчимжсэнээр Европын Төв банк бодлогын хүүгээ ямар хэмжээгээр нийлүүлэх талд маргаан гарч болзошгүй байна. Евро бүсийн нэгдсэн инфляцын үзүүлэлт тавдугаар сарын дөрвөний өдрийн Төв банкных нь мөнгөний бодлогын шийдвэрээс хоёр хоногийн өмнө гарахаар байгаа юм.
Ерөнхийдөө эхний улиралд цаг агаар дулаан байж европчууд өвлийг өнтэй давсан нь эдийн засаг нь агшихгүй байхад нөлөөлсөн аж. Мөн тус бүсийн Засгийн газрууд хэрэглэгчийн зарцуулалтыг дэмжих бодлого баримталснаар эдийн засгийн өсөлт цаашид эрчээ авах төлөвтэй гэж судалгаанд оролцсон судлаачид дүгнэж байна.