Нүүр Цаг үе Евразийн тээврийн сүлжээний судалгааг танилцуулжээ
Цаг үе

Евразийн тээврийн сүлжээний судалгааг танилцуулжээ

G.Press 12 цагийн өмнө 17 үзэлт 0 сэтгэгдэл

Афганистан, Киргиз, Монгол Улс тээврийн коридорын хөгжилд Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-дээ харьцуулбал хамгийн их зардал гаргаж байна гэж Евразийн хөгжлийн банк (ЕХБ)-наас тооцоолжээ. Тус банкнаас ны 2026 оны долдугаар сард шинэчлэн танилцуулсан “Евразийн тээврийн сүлжээний төслийн ажиглалт-2026” судалгаа нь Евразийн бүс нутгийн 13 орныг (Монгол, Орос, Афганистан, Иран, Беларус, Төв Азийн таван орон, Кавказын гурван орон) хамруулсан, олон улсын тээврийн коридоруудын дэд бүтцийн мега төслүүдийг нэгтгэн дүгнэдэг системчилсэн том ажил болжээ

Судалгаагаар тус бүс нутагт яг одоо хэрэгжиж буй болон төлөвлөгдсөн, нийт 345 тэрбум ам.долларын өртөг бүхий 402 том төсөл байна. Үүнээс гадна дараагийн шатанд 100 тэрбум ам.долларын төсөл хүлээгдэж байна. Нийт санхүүжилтийн хамгийн том хэсэг буюу 42.8 хувийг төмөр замын дэд бүтэц (ойролцоогоор 150 тэрбум ам.доллар) эзэлж байна. 

Судалгааны тайланд дурдсанаар, Монгол, Афганистан, Киргиз, Армени, Тажикистан зэрэг орнууд тээврийн коридорын төслүүдэд зөвхөн мөнгөн дүнгээр бус, өөрсдийн ДНБ-д эзлэх хувиар маш өндөр зардал гаргаж байна. Энэ нь эдгээр орнуудын төсөвт ирэх эдийн засгийн ачаалал, дарамт үзүүлж байгааг илтгэнэ

Монгол шиг далайд гарцгүй, уулархаг эсвэл дэд бүтцийн бүтцийн өөрчлөлт шаардлагатай улсуудад дэлхийн зах зээлд холбогдохын тулд өндөр чанартай тээврийн дэд бүтэц амин чухал байдаг. Тиймээс эдгээр төслүүдийг ганцаараа санхүүжүүлэхэд хүндрэлтэй тул Олон улсын хөгжлийн банкнууд болон төр-хувийн хэвшлийн түншлэлийг идэвхтэй ашиглахыг Евразийн хөгжлийн банкнаас зөвлөж байна

Монгол Улсын хувьд уул уурхайн экспорт болон Орос-Хятадыг холбосон төмөр замын транзит коридорыг өргөтгөх, шинээр барих ажил стратегийн гол цөм нь болж байна. ЕХБ-ны шинжээчид эдгээр тээврийн сүлжээг амжилттай хөгжүүлж чадвал бүс нутгийн орнууд дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, эдийн засгийнхаа боломжийг бүрэн нээх суурь болно гэж дүгнэжээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.