Дархан татах хэсэгт хөл бөмбөгийн хорхойтнууд цөөнгүй бий. Тус татах хэсгийнхэн тив, дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний үеэр тааврын уралдаан зарлаж, дүгнэдэг уламжлалтай.

Тэд саяхан Герман улсад зохион байгуулагдсан Европ тивийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээний  тааврын уралдааныг татах хэсгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны нэрэмжит болгон зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Тааврын уралдаанд нийтдээ 62 хувилбар ирсэнээс Испани улсын багийг аваргын цом хүртэнэ гэсэн хоёр хувилбар ирүүлжээ.

Улмаар Дархан депод түгээгч Э.Баттулга 55 оноогоор тэргүүлж, Зүүнхараа солилцох тасагт зохицуулагч-жижүүр Э.Төмөрчин 54 оноогоор удааллаа. Мөн Сүхбаатар депогийн сумчин Н.Тамир 47 оноогоор гутгаар, тус депод ээлжийн хүлээн авагч Б.Эрдэнэболд, бага эмч И.Жавхлан, депо жижүүр Г.Ариунболд нар тус бүр 42 оноогоор тусгай байр тус тус эзэлж, шагналаа гардаж авлаа.