Нүүр Боловсрол Эрхүүгийн ЗХИС-ийн харьяа лицей сургуультай танилцана
Боловсрол

Эрхүүгийн ЗХИС-ийн харьяа лицей сургуультай танилцана

G.Press 2 жилийн өмнө 123 үзэлт 0 сэтгэгдэл

 

УБТЗ ХНН-ийн урд бүс хариуцсан менежер О.Энхтөр, ТЗДС-ийн вагоны мэргэжлийн ахлах багш Ө.Гансүх, Политехникийн коллежийн дэд захирал Ч.Туяа нар төмөр замын мэргэжлийн чиглүүлэх сургалттай Ерөнхий боловсролын найман сургуулийн удирдлагуудын хамт ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны улсын их сургуулийн харьяа лицей сургуультай танилцаж, туршлага судлахаар явлаа. Тодруулбал, УБТЗ ХНН-тэй хамтын ажиллагаатай ерөнхий боловсролын сургуулиудын захирал, сургалтын менежерүүд энэ сарын 15-20-ны өдрийг хүртэл ажиллах аж. Тэд Эрхүү хотын Зам харилцааны их сургууль болон түүний харьяа лицей сургуулийн үндсэн үйл ажиллагаа, материаллаг бааз, лаборатори болон хичээлийн хөтөлбөртэй танилцан, туршлага мэдээлэл солилцох юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.