Эрхүүгийн Зам харилцааны их сургуультай хамтран хэрэгжүүлж буй 2+3 хөтөлбөрийн хүрээнд Төмөр замын их сургуулийн таван оюутан, нэг багшийн хамт энэ сарын 1-6-ны өдрүүдэд танилцах дадлага хийхээр явлаа. Энэхүү дадлага нь оюутнуудад төмөр замын салбарын мэргэжлийн онол, практикийг хослуулан суралцах, олон улсын туршлага судлах, цаашдын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.
