Эрүүл мэндийг дэмжигч ажлын байр, орчныг бүрдүүлэх замаар халдварт бус өвчлөл, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг байгууллага хамт олны хамтын ажиллагаанд тулгуурлан бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор УБТЗ ХНН-ийн хэмжээнд "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага" шалгаруулах болзолт уралдааныг Төв эмнэлгээс санаачлан зохион байгуулж байгаа билээ. Энэхүү болзолт уралдааныг Замын даргын 2019 оны 01-р сарын 07-ний өдрийн А/11 тоот тушаалаар зохион байгуулсаар иржээ. Тус уралдаан нь Эрүүл ажлын байрыг дэмжих бодлого, орчин, эрүүл мэнд ба нийгмийн үйлчилгээ, эрүүл мэндийн зан үйл гэсэн дөрвөн зорилтын хүрээнд 53 зүйл 100 онооноос бүрдсэн шалгуур үзүүлэлтийн дагуу хоёр шатны үнэлгээгээр үнэлэгдэх юм. 2024 оны "Эрүүл мэндийг дэмжигч байгууллага" шалгаруулах болзолт уралдааны дагуу хийсэн ажлын тайланг 2024 оны 11-р сарын 1-ний дотор хүлээж авахаар боллоо. Болзолт уралдааны удирдамжийг Нийгмийн асуудал хариуцсан орлогч даргын гаргасан цахилгаанаар бүх салбар нэгжид хүргүүлсэн байгаа юм.
Тус уралдааны шагналын сан:
I-р байр 3,000,000 төгрөг
II-р байр 2,000,000 төгрөг
III-р байр 1,000,000 төгрөг
Дэлгэрэнгүй мэдээллийг Төв эмнэлгийн Нийгмийн эрүүл мэндийн ажилтан Б.Маралаас лавлана уу. Утас 96265556