Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй эрт илрүүлгийн үзлэг шинжилгээ, оношилгоо 2022 оны тавдугаар сарын 01-ний өдрөөс эхэлсэн. Энэ хүрээнд УБТЗ-ийн Төв эмнэлэг төмөр замчдаа эрт илрүүлэгт хэрхэн хамруулж байгаа тухай тус эмнэлгийн Поликлиник хариуцсан орлогч дарга Ч.Хэрлэнчимэгтэй ярилцлаа. 

 

  - Орон нутагт ажиллаж байгаа төмөр замчид ахмадуудаа эрт илрүүлэгт хэрхэн хамруулах вэ?

- “Талын гэгээ” үзлэг оношилгооны вагон энэ сарын 16-нд урд бүсийг зорилоо. Энэ удаад голчлон ахмадуудад урьдчилан сэргийлэх үзлэг хийх ажээ. Мөн төмөр замчдын гэр бүл, үр хүүхдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж, эрт илрүүлэгт хамруулах юм. “Талын гэгээ” хөдөлгөөнт оношилгооны төв Замын- Үүд зангилаанд ажиллаж байна.  Сайншанд зангилаанд  20-22-ны  өдрүүдэд, мөн  Чойрт 23-25-ны өдөр  үзлэг хийнэ. Дотор, эрт илрүүлэг хариуцсан эмч, мэдрэл, чих хамар хоолой, нүд, шүд, хүүхэд, эмэгтэйчүүд, хэвлийн эхо, ходоод, улаан хоолойн дуран, зүрхний цахилгаан бичлэг, эмнэл зүйн лабораторийн чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх 21 хүний баг ажиллана.

-Төмөр замчдын эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг  өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай байна вэ?

 -Өнгөрсөн оны тавдугаар сарын 1-ээс эхлэн энэ сарын 10-ныг хүртэлх хугацааны байдлаар Төмөр замын Төв эмнэлэгт эрт илрүүлэх үзлэгт 3415 хүн хамрагдсан. Эдгээрийн 1712 буюу 50.1 хувь нь эрэгтэйчүүд, 1703 буюу 49.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Байршлаар нь харуулбал 2003 буюу 58.7 хувь нь Улаанбаатар хотод, 1412 буюу 41.3 хувь нь орон нутагт байна. Үзлэгт хамрагдсан нийт хүний 1082 буюу 31.7 хувь нь 18-30 насныхан байна.

- Эрт илрүүлгээр ямар өвчлөл зонхилон илэрч байна вэ?

 - Нийт 3415 үзлэгийн 3069 буюу 89.8 хувь нь өвчтэйямар нэгэн эмчилгээ зөвлөмжтэй гарсан. Үүнээс 1436 буюу 46.8 хувь нь хоол боловсруулахтогтолцоо, 729 буюу23.8хувьньдотоодшүүрэл, бодисын солилцоо, 635 буюу 20.7 хувь нь зүрх судас, 126 буюу 4.1 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин илэрсэн. Хавдар 11 буюу 0.4 хувь, 89буюу 2.9 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд байна.

 -Урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийг зохион байгуулахад ямар хүндрэл гарч байна вэ?

- УБТЗ ажилтнуудынхаа эрүүл мэндийг хамгаалахдаа ажлын байраар дамжуулан хамт олонд тулгуурлан эрүүл мэндийг нь дэмжих, орчин бүрдүүлэх  талаар олон ажлуудыг хийж хэвшсэн онцлогтой байгууллага. Тэр ч утгаараа жил бүр бүх ажилтнуудаа эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулж үр дүнг нь тооцож ажилладаг.Ингэж  хэвшсэн нь Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бүх нийтийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд хамруулах ажилтай уялдсанаар зохион байгуулалт, үзлэгт нэг их хүндрэл гарсангүй. Мэдээж, аливаа ажлыг хийхэд шаардлагатай хүний нөөцийн хангамж, цахим программын бэлэн байдал, эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, эм, урвалж бодисын хангалт болон өдөрт үзүүлэх тусламж үйлчилгээний ачааллын тэнцвэртэй байдал, тусламж үйлчилгээ авч байгаа үйлчлүүлэгчдэд чанартай, хүртээмжтэй байх нь хамгийн чухал. Иймд тусламж үйлчилгээний чадамжид суурилсан тооцооллыг гарган эрүүл мэндийн хугацаат үзлэгт хамрагдаж байгаа байгууллагын ажилтнуудаас тодорхой тооны хүмүүсийг татан хамруулж байна.