Нүүр УБТЗ ХНН Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүл...
УБТЗ ХНН

Эрсдэл өндөртэй гармыг хориглолын байгууламжаар тоноглож аюулгүй байдлыг бүрдүүллээ

G.Press 6 сарын өмнө 100 үзэлт 0 сэтгэгдэл

 

Төмөр замын гармын аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд Толгойт - Сонсголонгийн 2 дугаар км-ийн гармыг хориглолын байгууламжаар тоноглож, жижүүрийн зохицуулалттай болголоо.УБТЗ Толгойт-Сонсголон хоорондын замын 2 дугаар километрийн гарам буюу Толгойт дахь Номин худалдааны төвийн авто замын гармыг хаалтаар тоноглон 24 цагийн жижүүрийн зохицуулалттай болголоо. Уг гармаар хоногт 40-41 мянган авто машин, 17 галт тэрэг өнгөрдөг ачаалал ихтэй гарам юм. Дээр нь өнгөрч байгаа галт тэрэгний 80-90 хувь шатах тослох материал, бензин, дизель түлш, шингэрүүлсэн хий тээвэрлэдэг. Нефтийн бүтээгдэхүүн импортлогч ихэнх компаниудын салбар замуудад буулгалт хийхдээ уг гармаар дайран өнгөрдөг бөгөөд авто замын ачаалал өсөж байгаа нь тус гармын эрсдэлийг нэмэгдүүлж байсан юм. Иймд хориглолын байгууламж, жижүүрийн зохицуулалттай болсноор болзошгүй ослоос урьдчилан сэргийлж байгаа юм.

Тус гармыг ашиглалтад хүлээн авах ёслолд УБТЗ ХНН-ийн I орлогч дарга О.А.Казаков, Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн тэргүүтэй удирдах ажилтнууд болон уг ажлыг гүйцэтгэсэн төмөр замчдын төлөөлөл оролцлоо.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.