Нүүр УБТЗ ХНН Ерөнхий хорооны ээлжит хуралдаан боллоо
УБТЗ ХНН

Ерөнхий хорооны ээлжит хуралдаан боллоо

G.Press 7 сарын өмнө 80 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг УБТЗ-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо боллоо.

Нийгэмлэгийн хамтын шийдвэр гаргах дээд байгууллага болох Ерөнхий хорооны ээлжит хуралд Монголын болон Оросын талын хувьцаа эзэмшигчдийн төлөөлөл болох УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга бөгөөд “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч С.А.Павлов, Ерөнхий хорооны гишүүн бөгөөд "Оросын төмөр замууд" НХН-ийн дотоод хяналт, аудит хариуцсан Ерөнхий захирлын орлогч А.М.Чабунин, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга бөгөөд Зам, тээврийн Яамны Төрийн захиргаа, Удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх Газрын ахлах референт Н.Буяндэлгэр, УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Б.Цогтгэрэл нар оролцлоо.

Хурлаар УБТЗ ХНН-ийн тулгамдсан 13 асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ 2025 оны нийгэмлэгийн ачаа тээврийн болон үйлдвэрлэл, санхүүгийн төлөвлөгөөний тодотгол, дунд хугацааны тарифын бодлогын дагуу ачаа тээврийн тарифыг индексжүүлэх, нийгэмлэгийн ажилтнуудад зориулан ипотекийн зээлээр ажилчдын орон сууцны барилга барих зэрэг асуудлаар тодорхой шийдвэр гаргав.

Ерөнхий хорооны хуралд УБТЗ ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Нэгдүгээр орлогч дарга О.А.Казаков болон холбогдох бусад албан тушаалтнууд оролцов.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.