Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан өнгөрсөн долоо хоногт боллоо.
Нийгэмлэгийн хамтын шийдвэр гаргах байгууллага болох Ерөнхий хорооны ээлжит хуралд Монголын талын хувьцаа эзэмшигч Зам, тээврийн яамыг төлөөлөн Зам, тээврийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга бөгөөд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны орлогч дарга Б.Болор-Эрдэнэ, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын ахлах референт бөгөөд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны гишүүн Н.Буяндэлгэр, Б.Цогтгэрэл оролцлоо.
Оросын талын хувьцаа эзэмшигч “Оросын төмөр замууд” НХН-ийг төлөөлөн “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А. Павлов, “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын дотоод хяналт, аудит хариуцсан орлогч дарга А.М. Чабунин нар биечлэн, ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд А.Н.Шило цахимаар оролцож байна.
Энэ удаагийн хурлаар УБТЗ ХНН-ийн 2026 оны эхний хагас жилийн тайлан, Нийгэмлэгийн техник, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэлийг хийхэд шаардлагатай санхүүжилтийн механизмыг боловсруулахад чиглэсэн болон бусад асуудлуудаар хэлэлцсэн байна.
