Нүүр Засгийн газар Ерөнхий сайд хил дамнасан төмөр замын талбайд ажиллав
Засгийн газар

Ерөнхий сайд хил дамнасан төмөр замын талбайд ажиллав

G.Press 3 сарын өмнө 186 үзэлт 3 сэтгэгдэл

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн долоо хоногт Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн талбайд ажиллалаa.

Энэ төсөл нь нэгдүгээр зэрэглэлийн 1520 мм өргөн царигтай 19.4 км урттай, дэлгэмэл урт нь 32.6 км, 9.4 км урт гүүртэй, зэрэгцээд 1435 мм нарийн царигийн хос замтай, дэлгэмэл урт нь 32.6 км, 9.4 км урт гүүртэй, мөн 11.5 км авто замтай, нийтдээ 19 барилга байгууламжтай 8 багц ажлаас бүрдсэн цогц төсөл юм.

Өнөөдрийн байдлаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт 33.61 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн багц 1-ийн хүрээнд төмөр замын дээд, доод бүтцийн ажил буюу хоолой, жаазан гүүр, ухмал байгуулах, суурийн үе байгуулах ажил 5.57 хувьтай байна.

Төслийн багц 2-ын хүрээнд урт гүүрийн 2376 ширхэг шон суурь барьж, 106 ширхэг тулгуур, 307 ширхэг дам нурууг үйлдвэрлэсэн байна. Мөн нийт 13 барилгын суурийн ажил дууссан. Бусад барилга угсралтын ажил төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэвийн үргэлжилж, төслийн талбайд 880 инженер, техникийн ажилтан, 276 машин механизмтайгаар ажиллаж байна.

Тус төсөл хэрэгжсэнээр нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэж, эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган долларт хүрэх эдийн засгийн ач холбогдолтой юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.

Сэтгэгдлүүд

3 сэтгэгдэл байна.

Зочин 3 сарын өмнө
Сошиалаар цагдаагын газрын үүдэнд маргаан эрүүдэн шүүхийн өмнө үү. Эрүүдэн шүүхтэй зэрэгцвүү гэж шалгамаар
Зочин 3 сарын өмнө
Хорвоо гэнэт бий болчихоогүй
Зочин 3 сарын өмнө
Төрийн цагдаа ард түмнээ хамгаалахгүй төрд давуу эрх олгодог феодалийн тогтолцооноосоо салмаар юм. Загас толгойноосоо өтдөг. Цагдаагын даргыг мянга сольсон ч ажилчиддаа буруу үлгэр үзүүлж эрүүдэн шүүнэ. Сохроор итгэж хэрэг хүлээхгүй байхаар нь хүлээлгэхийг эрүүдэн шүүлт юм.тогтолцоогоо өөрчил