УБТЗ ХНН-ийн Ерөнхий хорооны шийдвэр, Замын даргын тушаалаар Дмитрий Викторович Бондарийг энэ сарын 11-ний өдрөөс  УБТЗ ХНН-ийн Ерөнхий инженерээр томиллоо.

 

 

Тэрбээр, 1993 онд Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын ангийг төгсжээ.

            1990-1991 онд Дорнод Сибирийн төмөр замын Эрхүү ялгах өртөөнд дохиолол холбооны цахилгааны монтёр, 1992 онд дохиочин, 1994-1996 онд Дорнод Сибирийн төмөр замын Цэрэгжүүлсэн хамгаалалтын албаны тусгай отрядын ажилтан, отрядын бууч хийж байжээ.

1996-1997 онд ОХУ-ын цэргийн армид алба хаасан. Албаа хааж ирээд Дорнод Сибирийн төмөр замын Эрхүү ялгах өртөөндөө эргэн ажиллаж,  Мегет өртөөний жижүүр, сэлгээний зохицуулагч, ялгах өртөөний орлогч дарга, Суховская өртөөний орлогч дарга болон даргаар ажиллаж байсан.

2007-2009 онд Дорнод Сибирийн төмөр замын Удирдах газрын тээврийн албанд  ерөнхий инженер, 2010-2017 онд Дорнод Сибирийн төмөр замын Хөдөлгөөний төвлөрсөн удирдлагын төвийн ерөнхий инженер, 2017-2020 онд Иркутск желдорпроект шинжилгээ судалгааны институтийн ерөнхий инженер, 2020-2022 онд тус  институтийн захирлаар ажилласан.

2022-2024 онд Дорнод Сибирийн төмөр замын бүс нутгийн тээврийн үйлчилгээний төвд ерөнхий инженерээр ажиллаж байв

 

 

УБТЗ ХНН-ийн Удирдлагын асуудал хариуцсан орлогч даргаар Моононхүү овогтой Цогтыг томиллоо.

 

 

 

 

М.Цогт нь 2003 онд Төмөр замын коллежийг ашиглалтын инженер мэргэжлээр төгсөж, 2008 онд Удирдлагын академид суралцаж, удирдахуйн ухааны магистр хамгаалжээ.

  1. онд төмөр замын мэргэшсэн инженер, 2013 онд ОХУ-ын Эрхүүгийн зам харилцааны их сургуулийн Тээвэр зохион байгуулалтын инженерийн ангийг тус тус төгссөн.

  1. онд Монгол Улсын төмөр замын салбарын зөвлөх инженер болсон. Тэрбээр, 2021 онд ОХУ-ын Москва хотын Авто замын Их сургуульд Гадаад худалдааны эдийн засаг дахь тээвэр зохион байгуулалт чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан.

 

М.Цогт УБТЗ-д 23 жил ажилласан туршлагатай. 2001 онд Замын-Үүд өртөөнд вагон бичигч-пүүлэгч, 2002 онд Сайншанд өртөөнд туслах жижүүр, жижүүр, 2003 онд Айраг өртөөнд хөдөлгөөний техникч, Олон-Овоо өртөөнд дарга, 2004 - 2008 онд Багахангай өртөөний дарга, 2008 - 2012 онд Тээвэр зохион байгуулалтын албаны технологийн инженерээр ажиллахын зэрэгцээ 2008 - 2010 онд Төмөр замын дээд сургуульд багшилж байв. 2012 - 2018 онд Улаанбаатар өртөөний дарга, 2018 - 2022 онд УБТЗ-ын Москва хот дахь төлөөлөгч, тэргүүн, 2022 - 2023 онд Тээвэр зохион байгуулалтын албаны дарга, 2023 - 2024 онд Тээврийн хяналтын албаны даргаар ажиллаж байсан.

 

УБТЗ ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан орлогч даргаар Александр Сергеевич Бутовыг томиллоо.

 

 

 

 

А.С.Бутов нь Мэдээллийн аюулгүй байдлыг бүрэн хангах автомат системийн инженер мэргэжилтэй. 2003 онд ОХУ-ын Воронежийн Техникийн их сургуулийг төгссөн.

2010 онд ОХУ-ын Тээврийн дээд сургуулийн эдийн засаг санхүүгийн институтийг мэдээллийн аюулгүй байдлыг хангах сэдвээр мэргэжил дээшлүүлсэн.

Тэрбээр, 2004 оноос “Оросын төмөр замууд” НХН-т Өмнө-Дорнодын төмөр замын Воронеж салбарын Цахилгаан түгээх төвийн цахилгааны монтёр, мэдээлэл тооцооны төвийн терминалын үйлчилгээ хариуцсан хэлтсийн инженер, мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн инженер, Мэдээлэл тооцооны нэгдсэн төвийн мэдээллийн аюулгүй байдлын хэлтсийн орлогч дарга болон даргаар ажиллаж байсан туршлагатай.

2020-2023 онуудад Инфотранс бүс нутгийн үйлчилгээ хариуцсан компанийн Өмнө- Дорнодын төмөр замын үйлчилгээний удирдлагын газрын дарга, бүс нутгийн үйлчилгээний төвийн  захирлын албыг хашиж байгаад УБТЗ ХНН-ийн Мэдээллийн технологи хариуцсан орлогч даргаар томилогдож байна.