Нүүр Гадаадын төмөр зам Эрээнээр дамжин өнгөрсөн Хятад-Европын ачааны галт тэрэг 3500 давлаа
Гадаадын төмөр зам

Эрээнээр дамжин өнгөрсөн Хятад-Европын ачааны галт тэрэг 3500 давлаа

G.Press 6 сарын өмнө 108 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятад-Европын чингэлэгийн 55 ачааны галт тэрэг  ӨМӨЗО-ны Эрээн хотын төмөр замын боомтоос ОХУ-руу хөдөллөө. Ийнхүү энэ жил Хятад-Европын төв коридороор 3500 гаруй удаа галт тэрэг нэвтэрчээ. Эрээн хотын төмөр замын боомт 2013 онд Хятад-Европын ачааны галт тэргийг ажиллуулснаас хойш нэг жилийн дотор анх удаагаа 3500-аас давж буй тохиолдол болж шинэ дээд амжилт тогтоожээ.

"Бүс ба зам" санаачилгын бодит тээврийн хэрэгсэл болох Хятад-Европын ачааны галт тэрэгний үйлчилгээ сүүлийн жилүүдэд Ази, Европ даяар логистикийн сүлжээгээ хурдацтай өргөжүүлж байна. Энэ жил Эрээн хотын төмөр замын боомт Хятад-Европын ачааны галт тэрэгний гурван шинэ маршрутыг нэмсэн бол тэдгээр нь тус тус Уху-Москва, Люлихэ-Минск, Датун-Селядино маршрут болно. Одоогоор Герман, Польш зэрэг 10 гаруй орны 70 гаруй төв станцтай холбогдож, 74 чиглэлд үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.