Нүүр Эдийн засаг Эрээн, Замын-Үүд рүү чингэлэг 4-6 хоногт хүрч байна
Эдийн засаг

Эрээн, Замын-Үүд рүү чингэлэг 4-6 хоногт хүрч байна

G.Press 8 сарын өмнө 154 үзэлт 0 сэтгэгдэл

 

Монголын тээвэр зуучлагчдын холбооноос ачаа тээвэрлэлтийн талаарх цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ оны есдүгээр сарын 1-16-ны хооронд Тяньжин боомтоос Эрээн, Замын Үүд чиглэлд нийт 17 галт тэрэг гарсан байна.  Тяньжин төмөр замын өртөөнд Монгол руу явахаар хүлээгдэж байгаа 700TEU буюу 350 орчим чингэлгийн үлдэгдэл байгаа аж. 

Тяньжин боомтод ирсэн чингэлгүүд дунджаар 5-10 хонож гарч байгаа бол тус боомтоос Эрээн, Замын Үүд чиглэлд чингэлэг дунджаар 4-6 хоногт тээвэрлэгдэж байна.

Улаанбаатар хотын гаалийн хяналтын талбайд нийт 725 чингэлэг байгаагийн 476 нь ачаатай, 249 нь хоосон чингэлэг байна.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.