Нүүр УБТЗ ХНН Эрээн өртөөнд хоёр талын уулзалт боллоо
УБТЗ ХНН

Эрээн өртөөнд хоёр талын уулзалт боллоо

G.Press 11 сарын өмнө 98 үзэлт 0 сэтгэгдэл

 

Улаанбаатар төмөр замын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Хөх хотын төмөр замын тээвэр хариуцсан дэд захирлаар томилогдсон Чэн Ли Циан тэргүүтэй төлөөлөгчидтэй Эрээн өртөөн дээр ажил хэргийн уулзалт хийлээ.

Уулзалтаар талууд оны эхний таван сарын байдлаар Замын-Үүд-Эрээн хилийн өртөөдөөр тээвэрлэсэн ачаа, зорчигч тээврийн талаар, Замын-Үүд-Эрээн өртөөдийн галт тэрэгний солилцооны мэдээлэл, галт тэрэг солилцоог тогтмолжуулах цаашид нэмэгдүүлэхэд тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцлаа.

Энэ оны хоёр сараас эхлэн Замын-Үүд-Эрээн өртөөдөд харилцан ажиллуулж байгаа ачааны болон техникийн агентын ажлын талаар, УБ-Хөх хот чиглэлийн шууд харилцааны зорчигчийн вагоны ашиглалтыг хамтран сайжруулах, зорчигч тээврийг оновчтой зохион байгуулах арга хэмжээг боловсруулах зэрэг чухал асуудлуудаар санал солилцлоо.

Хөх хотын төмөр замын Тээвэрлэлт хариуцсан орлогч дарга Чэн Ли Цианий зүгээс хоёр хилийн өртөөдийн ажлыг дэмжиж ажиллаж байгаагаа илэрхийлээд өсөн нэмэгдэж байгаа тээврийн ажлыг зохион байгуулахад талуудын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон тэмдэглээд бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

УБТЗ-ын тээвэрлэлт хариуцсан Замын орлогч дарга Д.Амарбаясгалан өргөн царигаар хүлээлгэн өгч байгаа галт тэрэгний тоо, хэмжээг үргэлжлүүлэн тогтмол байлгахад хил хоорондын хяналт шалгалтын хугацааг багасгах, хилийн төмөр замуудын зөвлөгөөний протоколоор тохирсон өргөн, нарийн царигийн галт тэрэг солилцоог талуудад харилцан ашигтайгаар зохион байгуулах, хилийн өртөөнд буулгалтын явцад вагонууд ихээр гэмтэж байгаа үүнд анхаарал хандуулах, энэ талаар тодорхой арга хэмжээ авах саналыг Хятадын талд тавьж шийдлээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.