Нүүр Эдийн засаг Эрээн-Монголын худалдааны эргэлт 10 сая тоннд хүрчээ
Эдийн засаг

Эрээн-Монголын худалдааны эргэлт 10 сая тоннд хүрчээ

G.Press 2 жилийн өмнө 113 үзэлт 0 сэтгэгдэл

 

Хятад-Монголын хамгийн том боомт болох Эрээн хот эхний долоон сарын байдлаар 10.33 сая тонн ачаа төмөр замаар тээвэрлэжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 69.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Хилийн байгууллагын мэдээллээр өдөр тутмын хэрэгцээт бараа, хувцас, электрон бүтээгдэхүүн голлон экспортолсон бол нүүрс, рапс, махны импорт өндөр байжээ.

Эрээний боомт нь Европын 10 гаруй улстай Хятад-Европ гэсэн 69 чиглэлд үйлчилдэг байна. Тус боомт долдугаар сарын 30-ны байдлаар Хятадаас Европ руу 1800 гаруй удаагийн аялал хийсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 27.37 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.