Он гарсаар, Эрээн боомтын ачаа тээврийн гаалийн бүрдүүлэлт улам цэгцэрч, төмөр, зэсийн хүдэр, нүүрс, цаасан ээдэм /цаас үйлдвэрлэх нунтаг/ зэрэг түүхий эдийн өсөлт илэрхий нэмэгдэж байна.
Эхний гурван улиралд Эрээн боомтын импорт, экспортын худалдааны хэмжээ 31 тэрбум 835 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 76.1 хувиар өсчээ. Үүнээс импорт 17 тэрбум 596 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 67.2 хувиар, экспорт 14 тэрбум 239 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 88.6 хувиар өссөн байна.
Эрээн хотын гаалийн байгууллага татвар болон бусад хөнгөлөлттэй бодлогыг сайтар сурталчилж, аж ахуйн нэгжүүдэд тулгамдсан асуултад идэвхтэй хариулт өгч, мэдүүлэг бүрдүүлэлтийг хялбарчилж, ААН-үүдэд хөнгөлөлттэй бодлого хэрэгжүүлэн бодит үр дүнд хүрч, боомтын эдийн засгийг цаашид хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна.