Хятад-Европын төмөр замын харилцааны гол зангилаа гарц болох Эрээн боомтоор энэ оны эхний улиралд ачааны 1145 галт тэрэг өнгөрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 22.3 хувиар өссөн үзүүлэлт болсон талаар Хятадын төмөр замын “Хөххот групп” ХХК мэдээллээ. Өнгөрөгч нэгдүгээр сард Эрээн боомт Хятад-Европын ачааны галт тэрэгний маршрутыг нэмж, үйл ажиллагаа явуулж буй нийт маршрутын тоог 75-д хүргэсэн бөгөөд Герман, Польш зэрэг 10 орны төмөр замын 70 гаруй өртөөтэй холбогдсон байна. Энэ оны эхний улиралд Эрээн хотын төмөр замын боомтоор орж, гарч буй Хятад-Европын ачааны галт тэрэгнүүд 946.400 тонн бараа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 19.7 хувиар өсчээ.
