Нүүр Гадаадын төмөр зам Эрээн боомтоор 20.000 дахь галт тэрэг аяллаа
Гадаадын төмөр зам

Эрээн боомтоор 20.000 дахь галт тэрэг аяллаа

G.Press 9 сарын өмнө 130 үзэлт 0 сэтгэгдэл

 

55 чингэлэг ачсан CRE галт тэрэг Эрээн боомтоор энэ сарын 3-нд хөдөлсөн нь 2013 онд анхны CRE галт тэрэг дамжин өнгөрснөөс хойшхи төв коридороор аялсан 20.000 дахь галт тэрэг юм.

   Эрээн төмөр замын боомт нь CRE галт тэрэгний төв коридорын гол боомт бөгөөд сүүлийн жилүүдэд, Хятадын олон улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, галт тэрэгний тоо, чиглэл, давтамж мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Тээвэрлэсэн бараа бүтээгдэхүүн нь эхний үедээ металл, химийн бодис, оёдлын бүтээгдэхүүн байсан бол явцын дунд шинэ цахилгаан автомашин, электрон бараа, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл зэрэг нэмүү өртөг өндөртэй бүтээгдэхүүн рүү шилжсэн байна. 2022 онд төв коридороор дамжин өнгөрөх нийт хэмжээ 10.000 галт тэрэг давсан. Гуравхан жилийн дотор дахин 10.000 дахь аялалдаа хүрсэн нь шинэ шатанд гарсныг харуулж байна гэж дүгнэжээ.

 Одоогийн байдлаар төв коридор нь 73 чиглэлд аялж, Герман, Польш зэрэг 10 гаруй орны 70 гаруй зангилаа өртөөдөд хүрч, Хятадын 24 мужийн 60 гаруй хотыг хамардаг аж.

 

Эх сурвалж: “Хятадын төмөр замууд” корпораци

http://www.china-railway.com.cn/english/news/202508/t20250814_147776.html 

 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.