Цар тахлын улмаас боомтуудын үйл ажиллагаа зогсож, тээвэрлэлт хязгаарлагдмал байсан 2022 оны нэгдүгээр сартай харьцуулахад эрдэс бүтээгдэхүүний төсөвт төвлөрүүлсэн орлого 2.4 хувиар өсөж, 2023 оны эхний сарын байдлаар 306.2 тэрбум төгрөг болсон байна. Тайлант хугацаанд зэсийн баяжмалын экспортын орлого 183.6 сая ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны нэгдүгээр сараас 4.5 хувиар өссөн дүн боллоо.