Нүүр Үнэ ханш Эрдэс бүтээгдэхүүний экспорт 11.754 сая ам долларт хүрчээ
Үнэ ханш

Эрдэс бүтээгдэхүүний экспорт 11.754 сая ам долларт хүрчээ

G.Press 3 жилийн өмнө 115 үзэлт 0 сэтгэгдэл

Монгол Улсын нийт экспорт 2022 оны жилийн эцсийн гүйцэтгэлээр 12.540.4 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.299.3 сая ам.доллар буюу 35.7 хувиар өссөн байна. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний экспорт 11.754.3 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлээс 3.133.9 сая ам.доллар буюу 36.4 хувиар өсчээ.

Мөн нийт экспортын 93.7 хувийг чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, цайрын баяжмал, хайлуур жонш, молибдены баяжмал, боловсруулаагүй нефть, боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт, мөнгө, тунгаасан зэс ба хайлш зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн байна.

Эх сурвалж: news.mn 

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.