Нүүр Уул уурхай “Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах эсэхийг өнөөдөр шийднэ
Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” ХК ногдол ашиг тараах эсэхийг өнөөдөр шийднэ

G.Press 3 жилийн өмнө 116 үзэлт 0 сэтгэгдэл

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчийн хурал өнөөдөр /2023.04.28/ болох бөгөөд Монгол Улсын 2.5 сая орчим иргэнд ногдол ашиг тараах уу, эсвэл нүүрс угаах үйлдвэр барих уу гэдэг шийдлийн аль нэгийг гаргана.

Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсний олборлолт, худалдаа, тээвэр олон нийтэд ил болж, экспортын орлогыг нэмэгдүүлэх болсон. Үр дүнд нь 1.3 их наяд төгрөгийн ашигтай ажилласан дүн гарсан. Иймээс дээрх ашгаас хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг тараах уу, аль эсвэл үр өгөөжийг нь улам нэмэгдүүлэх зорилгоор нүүрс угаах үйлдвэртэй болсны дараа ногдол ашиг тараах уу гэдэг шийдэл гарах юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат “Угаах үйлдвэрээ ашиглалтад оруулвал тонн нүүрс тутмаас олох орлого 60-80 ам.доллароор нэмэгдэнэ. “Эрдэнэс Таавантолгой” компани дээр 2022 оны долдугаар сараас эхэлсэн нүүрс баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжиж байгаа. Тус үйлдвэрийг 2024 оны долдугаар сард ашиглалтад оруулах гэрээтэй бөгөөд 10 сая тонн нүүрс баяжуулах хүчин чадалтай” гэж мэдэгдэж байв.

“Эрдэнэс Тавантолгой” ХК хамгийн сүүлд 2012 онд 1072 ширхэг хувьцаа эзэмшигчид 96 мянган төгрөгийн ногдол ашиг тарааж байсан юм.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.