Нүүр Уул уурхай "Эрдэнэс тавантолгой" ХК 64 мянган тонн нүрс арилжлаа
Уул уурхай

"Эрдэнэс тавантолгой" ХК 64 мянган тонн нүрс арилжлаа

G.Press 1 жилийн өмнө 150 үзэлт 0 сэтгэгдэл

 

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан 10 багц буюу 64.0 мянган тонн 1/3 коксжих нүүрс Ганцмод боомт хүргэж өгөх нөхцөлөөр амжилттай арилжаалж, 72.4 ам.долларт хэлцэл хийгдлээ.

Биржийн арилжаа эхэлснээс хойш нийт 122 удаагийн арилжаагаар 2.86 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 25.3 сая тонн нүүрс борлуулснаас нийт борлуулсан нүүрсний 48 хувийг 1/3 коксжих нүүрсний борлуулалт бүрдүүлж байна.

Компани Тавантолгойн бүлэг ордын нөөцийг сорчлохгүй жигд ашиглах бодлогын хүрээнд сүүлийн  хоёр жилийн хугацаанд 1/3 коксжих нүүрсний борлуулалт 57 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Сэтгэгдэл үлдээх

Санал бодлоо хүндэтгэлтэйгээр үлдээнэ үү.